logo

“Нэхий Гармент”

Дархан Нэхий ХК-ийн Нэхий гармент салбарт ОҮ-н дарга Х.Баярцэцэг, Оёдлын ҮМ М.Шүрэнцэцэг, Технологич, чанар шалгагч А.Наранцэцэг, Эсгүүрийн ҮМ Ц.Сарангэрэл, НБДБА Б.Энхзул нар ОҮ-ийн удирдлагын бүрэлдэхүүнд ажиллаж байна. Тус салбар нь эсгүүрийн 210-р тасаг, гадартай хувцасны 226-р тасаг жижиг эдлэл хүүхдийн дээлний 225-р тасаг, илгэн оёдлын 231-р тасаг нийт мэргэжлийн 100 гаруй  ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Таны сонголт

Бид дэлхийн түвшинд хүрсэн техник технологоор орчин үеийн загвар дизайнтай, хаана ч байхгүй хямд үнэ чанартай бүтээгдэхүүнийг танд санал болгож байна. Монгол хонины арьсаар бүтээгдсэн нэхий савхин дээл нь экологийн цэвэр бүтээгдэхүүн бөгөөд монгол орны уур амьсгал, хүний биеийн онцлогт тохирсон эрүүл мэндэд хор нөлөөгүй, хүйтэн сэрүүний улиралд дулаан хадгалах чадвараараа гайхагдсан бүтээгдэхүүн юм. Бид  Жилдээ 10000 ш нэхий дээл, 60000 ш жижиг эдлэл, 20000 нэхий дотортой савхи, 10000 ш дан савхи, 10000-20000 хос тусгай зориулалтын хувцас  үйлдвэрлэдэг хүчин чадалтай байгууллага юм.

Манай бүтээгдэхүүнийг сонгосноор та:

  • Экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж эрүүл мэндээ сахин хамгаална
  • Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж улс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулна
  • Хямд үнэ чанарын баталгааг эдэлнэ
  • Нэхий савхин бүтээгдэхүүний загвар дизайны чиг хандлагыг тодорхойлон цаг үетэйгээ хөл нийлүүлэн өөртөө итгэлтэй алхана.
  • Хими цэвэрлэгээнд өгч нөхөн сэргээлгэх боломжтой.

Зөөлөн оёдлын тасаг буюу гадартай хувцасны тасаг нь 1999 оноос эхлэн тусгай зориулалтын ажлын хувцас үйлдвэрлэж байгаа билээ. Манай тасаг нь 2003 оноос тасралтгүй жил бүр БХЯ, ХХЕГ, ШШГЕГ, ЦЕГ,  ГЕГ, ОБЕГ,  ЦТС, УБТЗ, ИНЕГ гэх мэт   газруудын цагаан нэхий дотортой өвлийн тусгай зориулалттай хувцасыг чанарын өндөр түвшинд монгол орны уур амьсгал, хүний биеийн онцлогт тохирсон эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын стандартыг бүрэн хангасан,  биед эвтэйхэн загварлаг бат бөх, дулаахан, хувцасыг цаг тухайд нь оёж гүйцэтгэсээр ирсэнээрэй онцлог юм.

Зорилго

Бид улс эх орныхоо цэргийн болон хүчний байгууллагын захиалгат, тендерийн хувцасыг  оёж үйлдвэрлэдэгээрээ бахархдаг бөгөөд цаашид хурдацтай хөгжиж буй уул уурхайн салбарын хувцас үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна

Хүчин чадал

Өнөөгийн байдлаар бид нийтдээ 2000 гаруй харилцагч байгууллагатай хамтран ажиллаж байна. Манай тасаг нь сардаа 3000-3500 хос ажлын болон хөдөлмөр хамгааллын нэхий дотортой хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай.

Мөн бид тухайн байгууллагын ажлын онцлогоос хамааран  тодорхойлолтын дагуу үйлдвэрлэдэг. Жич: ИНЕГ –ын  ТЗАХ –ны техникийн тодорхойлолт

 

Хувцасны зориулалт нь:

  • Өвлийн улиралд өмсөх
  • Дулаан хадгалах чадвар сайтай, хөнгөн чанартай, салдаг  нэхий дулаалгатай

 

Шинж чанар:

  • Ус тос түлхдэг, цахилгаан дамжуулдаггүй, будгийн тогтоц сайн нягтрал 260 г/ кв.м 100 % хар хөх өнгө амархан алдахгүй даавуугаар хийгдсэн.
  • Тусгай зориулалтын хувцас нь өмсөх хүний биед эвтэйхэн, хувцасны загвар ба хэмжээ нь өмсөх хүний ая тухыг хангах ба хөдөлгөөнд саад болохооргүй суултыг хийсэн
  • Мөн харанхуйд явахад сайн харагдах цацруулагч канттай.
  • Туслах материалууд үндсэн материалын өнгө чанар , технологийн горимд тохирсон
  • Дотрын материал нь дулаан хадгалах чадвар сайтай хөнгөн.

Нэхий дотор нь:

  • УСТ-151-89-ийн шаардлага хангасан өвлийн нядалгааны хонины арьсыг үйлдвэрт мөрдөгдөж буй технологийн зааврын дагуу боловсруулан өвлийн хувцасны доторт ашиглах зориулалтаар боловсруулсан хонины арьсны зүймэл хавтан.

Зах нь:

  • Энгийн хэвтээ , чих дарсан өндөртэй, өнгө болон ар захны дунд нь дулаалгын материал хавчуулж ширж оёсон тулай нэхий зах

Ханцуй нь:

  • Доод хэсэгт ихэсгэж багасгах кноптой
  • Баруун гарын дээр утас 1ш карматай.

Эрүүл ахуй болон бусад шаардлага:

  • Хүний биеийг гадны нөлөөллөөс хамгаална
  • Дулаан хадгалах чадвар сайн.
  • Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэх мэт

Үний санал

 Нэхий дотортой тусгай зориулалтын хувцас 130 000-с 220 000 төгрөгийн хооронд байна

Бид нэхий дээлнээс гадна хавар намрын улиралд өмсөх илгэн болон дан савхи, нэхий дотортой савхи, мишок, даавуун гадартай хүүхдийн куртик, монгол дээлний дотор, шаахай бойтог, бээлий, малгай, бэлхэнз хавтан, машины суудал зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна дотоодын албан байгууллагын албан хаагчын хувцас хэрэглэлийг чанарын өндөр түвшинд хариуцлагатайгаар бэлтгэн нийлүүлж байна. Манай үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд нь өөрийн үйлдвэрт боловсруулсан монгол хонь ямааны арьсаар бүтээгдсэн зах зээлийн үнээс харьцангуй доогуур үнэ ханштайгаараа онцлог юм. Мөн Загвар дизайн өнгө размерийн хувьд өргөн сонголттой. Бид  Жилдээ 10000 ш нэхий дээл, 60000 ш жижиг эдлэл, 20000 нэхий дотортой савхи, 10000 ш дан савхи, 10000-20000 хос тусгай зориулалтын хувцас  үйлдвэрлэдэг хүчин чадалтай байгууллага юм.

Манай үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд нь өөрийн үйлдвэрт боловсруулсан монгол хонь ямааны арьсаар бүтээгдсэн зах зээлийн үнээс харьцангуй доогуур үнэ ханштайгаараа онцлог юм. Мөн Загвар дизайн өнгө размерийн хувьд өргөн сонголттой.