logo

“Нэхий Таннери”

"Нэхий Таннери" арьс боловсруулах үйлдвэр маань жилдээ 1 сая арьс боловсруулах хүчин чадалтай

Дархан нэхий хк ийн хонины нэхий болон ямааны арьс боловсруулах нэхий таннери үйлдвэр нь жилдээ 1сая  арьс боловсруулах хүчин чадалтай ажиллаж байна.  Манай НЭХИЙ ТАННЕРИ  салбарын хамт олон нь 2016 ондоо амжилт бүтээлээр дүүрэн ажиллаа 60 гаруй ажилтантай түүхий эд авах 105-р цех, нойтон боловсруулах 110-р цех, хуурай 160-р цех, савхины 170-р цех, будагтай арьсны 180-р цех гэсэн үндсэн 5 цехтэйгээр үйл ажиллагаагаа явуулж 270.000 гаруй түүхий эд хүлээн авч 292000 гаруй арьсыг эцсийн бүтээгдэхүүн болгож дотоодын болон гадаадын зах зээлд худалдаанд гаргасан байна.2017  онд  бид илүү эрч хүчтэй ажиллаж, ажиллах орчиноо сайжруулж тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах зорилт тавин ажиллаж байна.

Дархан нэхий ХК малчдаас арьс шир түүхий эдийг дундын дамжлагагүйгээр шууд авч малчдын орлогыг дэмжих, малчин, үйлдвэрлэгч хоёрын холбоог нягтруулж арьсны чанар байдлыг сайжруулах, түүхий эдийн гарал үүслийг тодорхой болгох зорилгоор “ Түүхий эд бэлтгэлийн бааз “ -ыг (ТЭББ) Архангай, Хөвсгөл, Орхон, Ховд аймгуудад нээн ажиллуулж эхлээд байна.

Энэхүү ТЭББ нь малчид, мал бүхий иргэд, малчдын хоршоо, нөхөрлөлөөс чанар стандартад тохирсон түүхий эдийг ямар нэг дундын ченж дамжлагагүйгээр зах зээлийн өндөр үнээр авч үнэнд нь:

  • бэлэн мөнгө
  • хямд үнэтэй, чанар сайтай өөрийн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн
  • боловсруулсан арьс шир
  • хүнсний бараа (гурил, будаа, элсэн чихэр г.м)-г УБ үнээр өгөх боломжтой. Ингэснээрээ малчдад чанартай хямд үнэтэй бараагаар үйлчилж давхар орлогыг нь нэмэгдүүлж байгаагаараа онцгой ач холбогдолтой болж байна.

Энэ ТЭББ-р үйлчлүүлснээр малчдад дараах давуу талууд үүснэ

  1. Урамшуулалд бүрэн хамрагдах
  2. Урамшууллын талаар хариуцлага тооцох эзэнтэй болох
  3. Түүхий эдийн чанарыг сайжруулах боломж бүрдэх (газар дээр нь чанар байдлаа шалгуулж байгаа учир дараагийн удаад чанар муутгах байдлыг үүсгэхгүй байх боломж)
  4. Жилийн бүх улиралд түүхий эд арьс ширээ нийлүүлэх боломж
  5. Дундын ченжийн олж байгаа ашиг малчдад очно