logo

“Нэхий Як”

  • Манай “Дархан Нэхий” ХК-ний “Нэхий Як” салбарын “Yak” брэнд нь 2009 оны 7 сард байгуулагдсан Гутлын үйлдвэр юм.
  • Манай Yak брэндийн гутлын үйлдвэр нь БНХАУ, Тайваны тоног төхөөмжөөр бүрэн тоноглогдсон автомажсан шугам ашиглан “Дархан Нэхий” ХК-ний “Дархан таннери” ба “Нэхий таннери” салбар үйлдвэрүүдийн боловсруулсан монгол малын арьс ширээр сардаа 500 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтайгаар бүтээгдэхүүнээ өдөр тутмын эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хавар, намар, өвлийн, энгийн ажлын, төмөртэй 3 тонны даацтай ажлын, тогны хамгаалалттай пласмасан 2 тонны даацтай ажлын гутлыг манай үйлдвэр нь тус тус үйлдвэрлэж байна.
  • 2016 оны 3 сараас эхлэн шинээр Yak брэндийн цүнхний тасаг нь нээгдэж, Тайваны Golden Wheel компаний тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон шугам ашиглан өөрсдийн үйлдвэртээ боловсруулсан монгол малын арьс ширээр сардаа 200 ширэн цүнх, 100 ширэн түрийвч үйлдвэрлэх хүчин чадалтайгаар бүтээгдэхүүнээ өдөр тутмын эрэгтэй, эмэгтэй цүнх, түрийвч, оюутан сурагчдын хичээлийн үүргэвчин цүнх, аялал зугаалганд зориулан аяны цүнх тус тус үйлдвэрлэж байна.
  • 2016 оны 8 сараас Манай Жижиг эдэлэлийн тасаг нээгдэж, Нэхий таван хурууны бээлий сардаа 5000 ширхэг, шинэ загварын нэхий шаахай сардаа 5000 ширхэгийг тус тус үйлдвэрлэж байна.
  • Чанар, загварийн өргөн сонголттойгоор ижил төстэй бараа бүтээгдэхүүнээс үнээр хямд хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн бүтээгдэхүүний онцлогт тохируулан арьсны зузаан нимгэн байдал, өнгө засал болон өнгөний сонголттойгоор арьсаа боловсруулах боломжтойгоороо манай үйлдвэрлэл давуу талтай юм.
  • ЯК БРЭНДИЙН ПҮҮЗЭН ГУТЛЫН ТАНИЛЦУУЛГА Хавар/намрын эрэгтэй эмэгтэй уулны болон гадаа өмсөх спорт зориулалттай.  Ул нь хальтрахгүй, доргионы хамгаалалттай, 50с градусын хүйтэнд хөлдөж хугарахгүй, доод давхрага нь цэвэр резин буюу PU материалаар хийгдсэн хальтрахгүй, дээд давхрага хүйтэн тусгаарлах чадвартай шахмал хөөс ба резинийн хольцтой буюу EVA гэсэн 2 давхрагатай материалаар хийгдсэн. Цэвэр арьсан, амьсгалдаг, эвтэйхэн, жин хөнгөнтэй учраас хол аялахад хөл ядраахгүй, чийг татахгүй ба хөл холгохгүй. Шагайны хамгаалалттай өндөр нам түрүйтэй тус тус худалдаалагдаж байна.
  • Аль ч брэндийн цэвэр арьсан пүүзэн гуталнууд дунджаар 180 000₮-өөс дээш үнэтэй байдаг бол бид бүхэн танд ердөө 65 000₮ болон 80 000₮-өөр санал болгож байна.