logo

“Як Трейд” ХХК

Манай компани 2015 онд байгуулагдсан. Дархан Нэхий хувьцаат компаний охин  компани бөгөөд ХХА-аас Маркетингийн алба болж улмаар “Як Трейд” ХХК болон өргөжсөн. Компаний үйл ажиллагааны үндсэн чиглэл нь Дархан Нэхий ХК-ны гадаад болон дотоод худалдааг хариуцан ажилладаг юм.

Манай компани маркетингийнхаа үйл ажиллагаа, реклам зар сурталчилгаанд хүч тавихаасаа илүүтэйгээр урт хугацааны туршид хэрэглэгчдийн найдвартай түнш байхыг эрхэмлэж монгол чанар, өргөн сонголт, хямд үнэ, захиалга, борлуулалтын дараах үйлчилгээгээрээ бусдаас тодорхой хэмжээнд ялгарч чанартай үйлчилгээ үзүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг.

Манай компани нь бараа бүтээгдэхүүнээ өөрийн нэрийн барааны 9 салбар дэлгүүр, арьсны бөөний 4 салбар дэлгүүрүүдээрээ тус тус борлуулахаас гадна Монгол орныхоо 21-н аймаг, 100 гаруй сумдад худалдааны төлөөлөгчид, гэрээт борлуулагч нараар дамжуулан бүтээгдэхүүнээ бэлэн болон байгууллагын хөнгөлөлттэй хүүгүй лизингийн нөхцлөөр хэрэглэгчиддээ түгээн борлуулдаг.

Мөн Хятад, Казакстан, Оросын Холбооны улс руу бэлэн бүтээгдэхүүн экспортлохоос гадна тухайн улсуудад зохиогддог үзэсгэлэн худалдаануудад идэвхитэй оролцсоор байна.