logo

“Өсөх Нэхий”

“Дархан Нэхий” ХК-н охин компани болох “Өсөх Нэхий” худалдааны компани нь 2011 оны 3 сараас эхлэн 10 хүний бүрэлдэхүүнтэй 200-300 хүн хооллох хүчин чадалтай ажиллагсдын цайны газар ажиллуулж эхэлсэн. 2013 оноос эхлэн бууз баншны цех, махан махан бүтээгдэхүүн бэлтгэх цехийг эхлүүлсэн. 2015 оноос Мах махан бүтээгдэхүүн, бууз банш, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр дагнан Ижий Эко Хүнс ХХК –г үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа өргөжүүлэн тогтвортой явуулж байна.  Бууз баншны цех нь хонь үхрийн махаа гараар татаж сонгино давсаар амталж сайн чанарын дээд гурилаар чимхэж амт чанартай бууз банш үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэдэг. Бид Дархан номин худалдааны төв, Дархан Их Дэлгүүрийн Ижий хайпермаркет, Ижий 2 дэлгүүр, Олон улсын худалдааны төв, Хүслийн хотхон супермаркет, Freindly супермаркет, Магнолиа1, Магнолиа2, Хүслэн хүнсний бөөний төв, Everyday сүлжээ дэлгүүр болон Сагч даш, Жигүүр, Шүүдэр, Аривжих, Нарст, Шим, Өнгөт, Их мөрөн, Хатан заяа, Ар булаг, Ану, Сүүн зам, Таван Эрдэнэ, Инжээ, Тэмүүлэн, Мэргэд, Буян импекс, Мандуухай, Еврофүүдс, Болор, Бал бурам, Hi mart, Олон булаг, Манхан, Ивээл, Даниста зэрэг 40 гаруй худалдааны төв хүнсний дэлгүүрүүдтэй хамтран ажиллаж бүтээгдэхүүнээ борлуулж байна.

  • Үхрийн махтай гараар татсан бууз                        0,9кг-              5900₮
  • Үхрийн махтай гараар татсан бууз                        5кг-                 29500₮
  • Хонины махтай гараар татсан бууз                       0,9кг-              4 000₮
  • Хонины махтай гараар татсан бууз                       5кг-                 20 000₮
  • Хонины махтай банш                                                0,45кг-            2 150₮
  • Хонины махтай банш                                                5кг-                 21500₮
  • Хонины зорсон мах                                                    0,45кг-            3300₮
  • Хонины зорсон мах                                                    0,25кг-            2300₮
  • Үхрийн зорсон мах                                                     0,45кг-            3500₮
  • Үхрийн зорсон мах                                                     0,25кг-            2500₮
  • Үхрийн махтай бөөрөнхий мах                               0,45кг-            3500₮
  • Үхрийн махтай котлет                                               0,45кг-            3500₮

зэрэг бүтээгдэхүүнийг Дархан Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд оруулж чанар стандартад нийцүүлэн үйлдвэрлэдэг.

Мөн дараах бүтээгдэхүүнийг газар тариалан эрхлэгчид болон малчдын гар дээрээс авч худалдан авагчдад зах зээлийн ханшаас хамгийн хямдаар худалдаалж байна.

  • Монгол төмс           1кг-                 600₮
  • Монгол лууван       1кг-                 650₮
  • Монгол манжин    1кг-                 650₮
  • Сонгино                   1кг-                 1000₮
  • Хөвсгөлийн Хонины мах /сар шинийн баярыг тохиолдуулан/ 1кг- 4200₮
  • Хөвсгөлийн Үхрийн мах /сар шинийн баярыг тохиолдуулан/ 1кг- 4600₮
  • Хонины ястай мах жижиглэнгээр      1кг- 4500₮

Бид Дархан Уул аймгийн худалдан авагчдад захиалгийн дагуу 5кг-с дээш худалдан авалтанд үнэгүй хүргэж байна.

Манай компанитай хамтран ажиллахыг хүсвэл 99902488, 99262124, 99397842 холбогдоно уу.