МонголEnglishРоссия中国

Дархан Нэхий ХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчидаа орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд дараах орон сууцны барилгуудыг ашиглалтанд оруулж, үйлдвэрийн ажилчиддаа хөнгөлөлттэй нөхцөлөөр, зах зээлийн ханшнаас 25-35%-иар хямд орон сууцаар ханган ажиллаж байна.

  • 2007 онд Нэхий хотхоны эхний ээлжийн 50 айлын орон сууц ашиглалтанд оруулж компанийн ажилчдаас 40 ажилчин өртгөөр нь хамрагдсан
  • 2009 онд Нэхий хотхоны хоёр дахь ээлжийн 50 айлын орон сууц ашиглалтанд оруулж компанийн ажилчдаас 25 ажилчин хамрагдсан
  • 2016 онд Нэхий хотхоны гурав дахь ээлжийн 80 айлын орон сууц ашиглалтанд оруулж одоогийн байдлаар хөнгөлөлттэй үнээр компанийн ажилчдаас  32 хүн хамрагдсан байна.
Энэхүү орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 2017 онд дөрөвдэх ээлжийн 80 айлын орон сууцны барилгыг ашиглалтанд оруулж ажилчдаа хамруулах зорилгоор хичээн ажиллаж байна.



Дээшлэх