МонголEnglishРоссия中国

Улирлын чанартай ажиллаж байсан нэхий дээлний эсгүүр оёдлын жижиг тасгаас эхэлж, нэхий дээлний оёдол, хүүхдийн дээл жижиг эдлэлийн оёдол, гадартай хувцасны оёдол болон өргөжиж Монгол улсдаа оёдолын хамгийн том үйлдвэрийн нэг болж чадсан нь манай хамт олны амжилт билээ.


Оёдлын үйлдвэр жилд 0,5 сая ширхэг нэхий болон савхин хувцас, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

‘’Нэхий гармент’’ ХХК-ийн танилцуулга


ЭРХЭМ ЗОРИЛГО:
Бид олон улсын чанар стандартын түвшинд хүрсэн, зах зээлд өрсөлдөх чадвар сайтай, арьс шир болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг шинэ болон шинэчилсэн технологиор үйлдвэрлэж, дотоод, гадаадын зах зээлд борлуулна

ХАМТ ОЛНЫ ЗОРИЛТ:
 Дуурсах нэртэй, дуудах хүчтэй, хамгийн чанартай, хамгийн хямд Монгол бүтээгдэхүүнийг Монголчууд өөрсдөө үйлдвэрлэх

КОМПАНИЙН УРИА:  
Дэвшлийг хэрэгжүүлэгч, ёс зүйг эрхэмлэгч, байгальд ээлтэй компани

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ: 
               - Шударга, ил тод, нээлттэй
               - Хууль, дүрмийг чандлан сахиулна 
               - Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ 
              - Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулна


‘’Нэхий гармент’’ оёдлын үйлдвэр

Оёдлын үйлдвэр нь анх 1972 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монгол улсын тэргүүлэх үйлдвэр . Өөрийн компанид боловсруулсан үндсэн түүхий эд болох нэхий савхийг ашиглан Евро стандартад нийцсэн, байгальд ээлтэй, эко технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулдаг бөгөөд экологийн шаардлага хангасан, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн болох нэхий дээл,  нэхий бүтээгдэхүүн, савхин дээл болон ажлын  хувцас, бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн худалдаалж байна. Манай бүтээгдэхүүнийг таашаан хэрэглэдэг хэрэглэгчдээ дэмжих үүднээс өөрийн нэрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөдөө орон нутагт салбар дэлгүүрүүдээ нээн ажиллуулсаар улам ойртуулан үйлчилж байна. Бид  Жилдээ 15000 ш нэхий дээл, 15000ш нэхий дотортой савхи, 10000 ш дан савхи, 10000-20000 хос тусгай зориулалтын хувцас  10000ш хүүхдийн дээл хувцас, 10000ш бусад жижиг шаахай бээлий үйлдвэрлэдэг хүчин чадалтай байгууллага юм. 1999 оноос эхлэн тусгай зориулалтын ажлын хувцас үйлдвэрлэж байгаа билээ. Манай тасаг нь 2003 оноос тасралтгүй жил бүр БХЯ, ХХЕГ, ШШГЕГ, ЦЕГ,  ГЕГ, ОБЕГ,  ЦТС, УБТЗ, ИНЕГ гэх мэт   газруудын цагаан нэхий дотортой өвлийн тусгай зориулалттай хувцасыг чанарын өндөр түвшинд монгол орны уур амьсгал, хүний биеийн онцлогт тохирсон эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын стандартыг бүрэн хангасан,  биед эвтэйхэн загварлаг бат бөх, дулаахан, хувцасыг цаг тухайд нь оёж гүйцэтгэсээр ирсэнээр онцлог юм.

2009 оны 7 сараас оёдолын үйлдвэрийн бүрэлдэхүүнд 15 ажилчинтай компаний боловсруулсан үндсэн түүхий эдийг ашиглан илгэн гутал оёх тасаг хэлбэрээр ажиллаж байгаад 2011 оны 11 сард ээлжиндээ 500 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн хэмжээнд хүрсэн.


Гутлын үйлдвэр нь жилд 0 ,5 сая хос өвөл, хавар намар, зуны гутал үйлдвэрлэдэг. 

‘’Нэхий гармент’’ ХХК-ийн танилцуулга


ЭРХЭМ ЗОРИЛГО:
Бид олон улсын чанар стандартын түвшинд хүрсэн, зах зээлд өрсөлдөх чадвар сайтай, арьс шир болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг шинэ болон шинэчилсэн технологиор үйлдвэрлэж, дотоод, гадаадын зах зээлд борлуулна

ХАМТ ОЛНЫ ЗОРИЛТ:
 Дуурсах нэртэй, дуудах хүчтэй, хамгийн чанартай, хамгийн хямд Монгол бүтээгдэхүүнийг Монголчууд өөрсдөө үйлдвэрлэх

КОМПАНИЙН УРИА:  
Дэвшлийг хэрэгжүүлэгч, ёс зүйг эрхэмлэгч, байгальд ээлтэй компани

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ: 
               - Шударга, ил тод, нээлттэй
               - Хууль, дүрмийг чандлан сахиулна 
               - Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ 
              - Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулна

Гутлын үйлдвэр 

Анх 2009 оны 7-р сараас оёдлын үйлдвэрийн бүрэлдэхүүнд 15 ажилчинтай өөрийн компанид боловсруулсан үндсэн түүхий эд болох нэхий савхийг ашиглан илгэн гутал оёх жижиг тасаг хэлбэрээр ажиллаж байгаад  2011 оны 11 сард  ээлжиндээ 500 хос бүх төрлийн гутал үйлдвэрлэх  үйлдвэрийн  шугам суурилуулан ажилд оруулснаар бие даасан үйлдвэр болон өргөжсөн.Суурилуулсан тоног төхөөрөмжин дээрээ сургалтын үйл ажиллагаа явуулан мэргэжлийн чадвар олгосоноор ажлын байрыг нэмэгдүүлэн үндсэн ажилчидаа бэлтгэж авсан.Одоо тус үйлдвэрт нийт 64 орон тооны ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.2011 онд гутлын нэр төрлийн хувьд Эрэгтэй , Эмэгтэй бойтгон гутал , нохой гутал хийж байсан бол  2012 онд 

Хүүхдийн гутал  болон нэхий гутлын загваруудад  шинчлэл гарч эхэлсэн. 2013 онд манай компаний шир гүйцээн боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсноор үйлдвэрлэж буй гуталд маань эрс шинэчлэлт гаран гутлын зориулалтаар боловсруулсан ширэн гадартай нэхий дотортой өвлийн эрэгтэй эмэгтэй гутал үйлдвэрлэж эхэлсэн. 

Мөн гутлын загварын чиг хандлагат шинэчлэл хийх зорилгоор БНХАУ-с гутлын мэргэжилтэн урьж  авчиран   үйлдвэрийн ажилчидад сургалтын үйл ажиллагаа явуулсан.2013 онд үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийснээр  шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи нэвтрүүлэн  эрэгтэй эмэгтэй хавар намар зуны гутал үйлдвэрлэх туршилт хийгдэн, 2014 оноос одоог хүртэл үйлдвэрлэлт болон борлуулалтыг улиралын чанартай бус жилийн 4 улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах,  шинэ технологи нэвтрүүлэн хавар намар зуны гутлаар  хэрэглэгчдийг ханган ,  чанарын албыг байгуулан чанарыг эрхэмлэн ажиллаж байна. Гутлын үйлдвэр ИТА-6 , дамжлагын 70аад ажилтан нийт 80аад ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

Гутлын нэр төрлийн хувьд өвлийн, хавар, намар ба зуны хүүхдийн, эмэгтэй, эрэгтэй өдөр тутмын, хөдөлмөр хамгааллын гутлуудыг үйлдвэрлэн гаргаж байна. Жилдээ 100-аад мянган хос гутал үйлдвэрлэж зах зээлд гаргаж байна. Цаашид нэр төрлөө олшруулж Итал чанрын эрэгтэй, эмэгтэй гоёллын гутал хийх зорилогтой ажиллаж байна. 

Тусгай зориулалттай хувцасыг чанарын өндөр түвшинд монгол орны уур амьсгал, хүний биеийн онцлогт тохирсон эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын стандартыг бүрэн хангасан,  биед эвтэйхэн загварлаг бат бөх, дулаахан, гутлыг цаг тухайд нь оёж гүйцэтгэсээр найдвартай байдлаар итгэл олсон байгууллага болон ажиллаж байна.

2018оны 11сараас Нэхий гармент ХХК болон бие даасан компани болон 2019онд 230 ажилтантай гутлын 3цехтэй, оёдлын 2цех 2тасагтайгаар үйлдэрлэл явуулахаар төлөвлөн ажиллаж байна Нэхий таннери ХХК-аас үндсэн түүхий эд материал болох арьс, шир, савхиа авч, Нэхий трейд ХХК, Як трейд ХХК-уудаар Нэрийн барааны дэлгүүрүүдээр хөнгөлөлттэй нөхцлөөр борлуулалтаа  хийлгэж байна.



Жижиг эдлэлийн үйлдвэр


Дээшлэх