МонголEnglishРоссия中国

Дархан Нэхий ХК үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн улс эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, компанийн бизнесийн тогтвортой хөгжлийг хангах, нийгмийн өндөр хариуцлагатай ажиллах зорилтуудыг өмнөө тавьж ирсэн билээ. Өнгөрсөн хугацаанд манай компани амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж, дотоодод төдийгүй хилийн чанадад өөрийн байр сууриа бэхжүүлсээр байна.

Дархан Нэхий ХК-ийн мэргэжлийн өндөр ур чадвар бүхий хамт олон нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дэлхийн дэвшилтэт техник технологийг өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн нийгмийн баялгийг бүтээхэд идэвхтэй гар бие оролцож байгаадаа үргэлж бахархаж байдаг. Бидний ажлыг дэмжиж, хамтран ажилладаг бизнесийн бүх түнш, хамтрагчиддаа компанийнхаа хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Дээшлэх