МонголEnglishРоссия中国

Манайд ажилласнаар:
  • Ажилласан хугацаа, ажлын үр дүнгээс хамаарч Нэхий хотхоны хөнгөлттэй үнээр байртай болох боломж
  • Салбар компаниуд дотор  хоторон нутаг руу сэлгэн ажиллах боломж
  • Илгээлтийн эзэдийн 40 хүний байр үнэ төлбөргүй
  • Гадаад дотоодын сургалт семинарт оролцох боломж
  • Өөрийгөө хөгжүүлэх боломж
  • Гадаад хэлний түвшин тогтоосон эсэхээс хамаарч хэлний нэмэгдэлийг үндсэн цалин дээр нэмэгдүүлэх боломж
  • Хамтдаа сурч хөгжих, гадаад дотоодод компаниа төлөөлөн Олон улсын нэр хүндтэй үзэсгэлэнд оролцох боломж
  • Шилдэг хамт олныг дотоод гадаадаар аялуулах боломж
  • Албан тушаалын өргөн цар хүрээнд хөрвөн ажиллаж олон талын туршлага, мэдлэг хуримтлуулах боломжтой болно.
Дархан Нэхий ХК нь цалингаас гадна олон төрлийн хөнгөлөлт хангамжуудыг ажилтнууддаа олгодог. Жишээлбэл,
Хөнгөлөлт:
  • Ажилчдын автобусаар үнэгүй үйлчилдэг.
  • Орон сууцны хөнгөлөлттэй нөхцөлд хамрагдах
  • Ажилчдын өдрийн цайны хөнгөлттэй үйлчилгээ
  • Гар утасны ярианы төлбөрийн хөнгөлөлт

Эрүүл мэнд:
  • Бид ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч жилд нэг удаа эмнэлгийн урьдчилан сэргийлэх нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг.
Даатгал:
  • Ажилтнуудаа ажилд орсон өдрөөс нь эхлэн хуулийн дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулдаг ба ажлын байрны онцлогоос хамааран гэнэтийн ослын даатгалд хамруулдаг.
Шагнал, урамшуулал:
  • Олон жил компанидаа үр бүтээлтэй ажиллаж салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан ажилтнуудаа салбарын болон төрийн засгийн одон медальд тодорхойлон хөдөлмөр бүтээлийг нь дэмжин урамшуулдаг.
  • Сар бүр хоцролт тасралт чөлөө авалтгүй ажилласан ажилчидаа гарын бэлэг болон өргөмжлөлөөл шагнан урамшуулдаг
Спорт:
  • Бид жил бүрийн хавар үйлдвэрлэлийн баяраар спорт наадам зохион байгуулж үйлдвэрлэлийн аваргуудаа шалгаруулдаг

Цалингийн зээл:
  • Бид Голомт болон Хаан банктай хамтарч ажилладаг бөгөөд ажилд шинээр орж, 6 сар тогтвортой ажилласан ажилтан нь богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шуурхай шийдэхэд зориулан зээл авах нөхцөлөөр нь ханган ажилладаг

Дээшлэх