МонголEnglishРоссия中国

Европын Холбооны санхүүжилттэй "Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" төсөл - SECiMC2


Төслийн зорилго: Монгол Улсад мал аж ахуйн гаралтай арьс шир, ноос ноолуур, мах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг чанарын шаардлага хангасан түүхий эдийг үйлдвэрлэлд нийлүүлэх
асуудлыг харгалзан хөгжүүлж зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилготой.

"Дархан нэхий ХК малчдаас арьс шир түүхий эдийг дундын дамжлагагүйгээр шууд авч малчдын орлогыг дэмжих, малчин, үйлдвэрлэгч хоёрын холбоог нягтруулж арьсны чанар байдлыг сайжруулах, түүхий эдийн гарал үүслийг тодорхой болгох зорилгоор “Түүхий эд бэлтгэлийн бааз“ -ыг (ТЭББ) Архангай, Хөвсгөл, Орхон, Ховд аймгуудад нээн ажиллуулж эхлээд байна.


Энэхүү ТЭББ нь малчид, мал бүхий иргэд, малчдын хоршоо, нөхөрлөлөөс чанар стандартад тохирсон түүхий эдийг ямар нэг дундын ченж дамжлагагүйгээр зах зээлийн өндөр үнээр авч үнэнд нь:
  • Бэлэн мөнгө
  • Хямд үнэтэй, чанар сайтай өөрийн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн боловсруулсан арьс шир
  • Хүнсний бараа (гурил, будаа, элсэн чихэр г.м)-г УБ үнээр өгөх боломжтой.
Ингэснээрээ малчдад чанартай хямд үнэтэй бараагаар үйлчилж давхар орлогыг нь нэмэгдүүлж байгаагаараа онцгой ач холбогдолтой болж байна.


Энэ ТЭББ-р үйлчлүүлснээр малчдад дараах давуу талууд үүснэ:
  • Урамшуулалд бүрэн хамрагдах
  • Урамшууллын талаар хариуцлага тооцох эзэнтэй болох
  • Түүхий эдийн чанарыг сайжруулах боломж бүрдэх (газар дээр нь чанар байдлаа шалгуулж байгаа учир дараагийн удаад чанар муутгах байдлыг үүсгэхгүй байх боломж)
  • Жилийн бүх улиралд түүхий эд арьс ширээ боломж
  • Дундын ченжийн олж байгаа ашиг малчдад очно

Дээшлэх