МонголEnglishРоссия中国

Б.Чанцал: Цар тахлын хэцүү үед ч гар хумхин суухыг хүсээгүй

Орон нутгийн үйлдвэрлэлээс улсын хэмжээний үндэсний үйлдвэрлэгч болтлоо хөгжсөн


Орон нутгийн үйлдвэрлэлээс улсын хэмжээний үндэсний үйлдвэрлэгч болтлоо хөгжсөн "Дархан нэхий" компанийн шинэхэн бүтээгдэхүүнүүдээрээ үйлчлүүлэгчдээ бэлэг барьсаар байна. Үүний жишээ бол “Дархан нэхий” компанийн охин компани  болох “Як Трейд” ХХК-аас залууст зориулсан кетнүүдийг үйлдвэрлэж, худалдан авагчийн гар дээр удахгүй хүргэх гэж байгаа талаараа мэдээлсэн. Тэгвэл олон нийтийн дунд хүлээлт ихээр үүсгээд буй шинэхэн бүтээгдэхүүнийх нь талаар “Як Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чанцалтай ярилцлаа.  

-“Дархан нэхий” бол орон нутгийн хэмжээний үйлдвэрээс Монголын зах зээлд байр сууриа эзэлсэн томоохон үндэсний үйлдвэрлэгч. Танай охин компани хэзээ байгуулагдсан бэ?

-“Як Трейд” бол  “Дархан Нэхий” ХК-ийн охин компани бөгөөд 2015 онд үүсгэн байгуулагдсан. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, тусгай захиалга, үйлдвэрлэл болон саяхнаас цахим дэлгүүр гэсэн чиглэлүүдтэй үйл ажиллагаа явуулж байна. Салбарынхаа тэргүүн эгнээнд явахын  тулд үргэлж шинэ зорилт тавин, шинийг эрэлхийлж, бэрхшээлийг даван туулж, сайжруулалтыг байнгын алхам тутамдаа хийж мэргэжлийн баг хамт олноор багаа бүрдүүлэн ажиллаж байгаа. Ингэхдээ зөвхөн эх орондоо төдийгүй европын зах зээлд илүү их нэмүү өртөг шингээсэн чанар стандартын дагуу эцсийн бүтээгдэхүүн нийлүүлэх, ажилтан, ажиллагсдаа бүтээлч орчин, хөгжих боломжоор хангахын сацуу хэрэглэгчдэдээ үргэлж шинэ бүтээгдэхүүн, шилдэг үйлчилгээг хүргэхээр зорьдог.

-Голчлон ямар төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна?

-Манайх голчлон YAK брендийн limited edition буюу цөөн тоогоор хийгддэг тансаг зэрэглэлийн болон specially made for you буюу тусгай захиалгаар цор ганц хийгддэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг байгаа. Үүнд нэхий болон савхин хувцас, ширэн гутал, цүнх болон бусад арьс ширэн эдлэлүүд багтдаг.

-Саяхан цахим орчинд шинээр гутал үйлдвэрлэх гэж байгаа талаар мэдээлэл түгээсэн байсан. Шинэхэн бүтээгдэхүүнийхээ талаар?

-Сайн гутал хүнийг сайхан л газар аваачдаг гэдэг. Иймдээ ч бид шинэхэн бүтээгдэхүүн болох  YAKET шинэ коллекцийн кетнүүдээ гаргахаар бэлэн болоод байгаа. Шинэ загварын,  100 хувийн цэвэр арьсан,  улны хувьд  чийг татахгүй хугарахгүй давуу талтай. Мөн залуу хосууд маань хослуулан өмсөж болох өнгөний  сонголттой.

-Худалдаанд хэзээнээс гарах вэ, их хүлээлттэй байх шиг байна лээ?

-YAKET шинэ коллекцийн кетнүүд маань зургадугаар сарын 20-нд салбар дэлгүүрүүдээр болон цахимаар хүргэлттэй худалдаанд гарах байгаа.

-Үнэ өртгийг нь хүмүүс их сонирхож байгаа байх?

-Цэвэр арьсан кет маань 119 мянган  төгрөгөөр худалдаан гарахад бэлэн болоод байна.

-Хөл хорио тогтоосон энэ үед үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд хүндхэн байдалд байна. Ийм нөхцөлд шинээр бүтээгдэхүүн гаргаж байгаа нь их зоригтой үйлдэл шиг санагдлаа?

-Баярлалаа, үйлдвэрлэгч бидний хувьд эдийн засаг, эрэлт, нийлүүлэлтээс авахуулаад хүнд хэцүү  тулгамдсан асуудлууд их байгааг нуугаад яах вэ.  Гэхдээ хэцүү байна гээд манай хамт олон гар хумхиж суухыг хүсээгүй. Эрс шийд гаргаж, зоригтойгоор ханцуй шамлан улс эх орноо хөгжүүлж, дэлхийн брендүүдтэй эн зэрэгцэхүйц бүтээгдэхүүн урлахын төлөө энгийн үе шигээ л ажиллаж байна. Ийм үед аль болох ажилчдаа цомхотголгүй даван туулах бодлого барин ажиллаж байгаа.

-Зах зээлд зарагдаж байгаа гутлуудаас ялгарах онцлог, давуу талыг хэрхэн харж байна вэ?

-Сүүлийн үед залуучуудын дунд бөөрний өвчлөл маш их болсон. Энэ нь чанаргүй, чийг татдаг гутлаас үүдэлтэй. Тиймээс залуучууддаа зориулж загварлаг бас эрүүл мэндийг нь давхар анхаарсан ЭКО бүтээгдэхүүн гаргаж байгаа юм.  Мөн загвар өнгөний хувьд сонголттой .

-Бүтээгдэхүүний материалын хувьд ямар онцлогтой вэ?

-Малчны хотноос авахуулаад маш олон тээвэр, дамжлага ангилалт хийгдэж, “Нэхий Таннери” ХХК-д Испани технологи, материалаар олон хүний хүч хөдөлмөр нэмүү өртөг шингэн боловсруулагдаж гарсан цэвэр монгол үхрийн ширээр хийгдсэн нь материалын хувьд өндөр чанар, стандартын шаардлагыг хангасан гэж үзэж байгаа.

-Түүхий эд болох арьс ширээ хаанаас хангадаг вэ?

-Үхрийн ширний хувьд махны үйлдвэрүүдээс болон Монголын өнцөг булан бүрээс ирж байгаа.

Дээшлэх