logo

“Дархан Таннери”

Түүхий эд

Монголын арьс ширний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх, түүхий эдийг дотооддоо гүн боловсруулж дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих экспортыг нэмэгдүүлэх зорилгоор арьс ширний үйлдвэрүүдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулах ажлыг анхлан санаачлан зохион байгуулсан. Үндэсний үйлдвэрлэгчид, Засгийн газар, МАШҮХолбоо, үндэсний үйлдвэрлэгчдийн хамтын ажиллагааны үр дүнд УИХ болон Засгийн газраас  “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2012 оны 74, Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох, хяналт тавих тухай Засгийн газрын 2013 оны 48-р тогтоолууд гарч эдгээрийг хэрэгжүүлэх ажлыг хийж байна

Эдгээрс тогтоолуудын хэрэгжилтийн үр дүнд 2014 оноос эхлэн Засгийн газраас “үндэсний үйлдвэрүүдэд арьс ширээ нийлүүлсэн малчин мал бүхий иргэн”-д мөнгөн урамшуулал олгож байна.

Малаа гарал үүслийн баталгаажуулалтад хамруулсан хоршооны гишүүн нэг малчин, мал бүхий иргэнд үндэсний үйлдвэрт тушаасан бог малын арьс тутамд 3000 төгрөг, адуу, үхрийн шир тутамд 15000 төгрөгийн урамшуулал олгож байгаа нь малчдын амьжиргааны түвшинг дээшлүүлэх орлогыг нэмэгдүүлэх чухал хөшүүрэг болж байна.

Дархан нэхий ХК –д 2014 - 2015 онуудад 17 аймгийн 170 гаруй сумын 40 гаруй мянган малчин, мал бүхий иргэн 1 сая  500 мянган арьс ширэн түүхий эдээ өгч  эдгээрийн урамшуулалд 3,3 тэрбум төгрөгийн урамшуулалыг ЗГ-аас авчээ.

Үйлдвэрлэл

Тус компани нь 2013 оноос бодын ширийг гүйцээн боловсруулах үйлдвэрийг бүрэн ашиглалтанд оруулж жилдээ 250000 бодын ширийг хагас боловсруулах, 100000 бодын ширийг гүйцээн боловсруулах хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Хонины нэхий, ямааны арьс боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 2015 онд тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж жилд 15000000 богийн арьс боловсруулах хүчин чадалтайгаар ажиллаж байна.

Арьс ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын үйлдвэрүүдийг хямд чанартай эх орны түүхий эдээр хангах, дотоодын зах зээлийг импортын арьс ширнээс хамгаалах  зорилгын дор чанартай олон нэр төрлийн арьс ширийг үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж байна.

Байгаль экологид хоргүй Эко үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавин идээлгийн дамжлагын дахин ашиглалтыг үйлдвэрлэлд нэврүүлж химийн материалын орцыг 30%, технологийн ус 45% хэмнэж химийн материалын болон усны хэрэглээг багасгасан. Мөн бодын ширний үсийг шатаахгүйгээр салгах технологийг нэвтрүүлж ус болон химийн материалын хэрэглээг 30%-р бууруулсан. Цаашид  хүчил болон давсны хэрэглээг бууруулах технологи, хромгүй идээлгийн технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Дархан нэхий ХК малчдаас арьс шир түүхий эдийг дундын дамжлагагүйгээр шууд авч малчдын орлогыг дэмжих, малчин, үйлдвэрлэгч хоёрын холбоог нягтруулж арьсны чанар байдлыг сайжруулах, түүхий эдийн гарал үүслийг тодорхой болгох зорилгоор “ Түүхий эд бэлтгэлийн бааз “ -ыг (ТЭББ) Архангай, Хөвсгөл, Орхон, Ховд аймгуудад нээн ажиллуулж эхлээд байна.

Энэхүү ТЭББ нь малчид, мал бүхий иргэд, малчдын хоршоо, нөхөрлөлөөс чанар стандартад тохирсон түүхий эдийг ямар нэг дундын ченж дамжлагагүйгээр зах зээлийн өндөр үнээр авч үнэнд нь:

  • бэлэн мөнгө
  • хямд үнэтэй, чанар сайтай өөрийн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн
  • боловсруулсан арьс шир
  • хүнсний бараа (гурил, будаа, элсэн чихэр г.м)-г УБ үнээр өгөх боломжтой. Ингэснээрээ малчдад чанартай хямд үнэтэй бараагаар үйлчилж давхар орлогыг нь нэмэгдүүлж байгаагаараа онцгой ач холбогдолтой болж байна.

Энэ ТЭББ-р үйлчлүүлснээр малчдад дараах давуу талууд үүснэ

  1. Урамшуулалд бүрэн хамрагдах
  2. Урамшууллын талаар хариуцлага тооцох эзэнтэй болох
  3. Түүхий эдийн чанарыг сайжруулах боломж бүрдэх (газар дээр нь чанар байдлаа шалгуулж байгаа учир дараагийн удаад чанар муутгах байдлыг үүсгэхгүй байх боломж)
  4. Жилийн бүх улиралд түүхий эд арьс ширээ нийлүүлэх боломж
  5. Дундын ченжийн олж байгаа ашиг малчдад очно

Харилцагчийн сэтгэгдэл

Манай компани 2016 оноос эхлэн Дархан нэхий компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд дотоодын боловсруулах үйлдвэрээсээ стандартын шаардлага хангасан чанартай хямд үнэтэй гутлын арьсаа авч үйлдвэрлэлээ явуулж байгаадаа баяртай байна. Малчид дотоодын боловсруулах үйлдвэрүүддээ түүхий эдээ өгөөд байвал бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн компаниуд хямд түүхий эдээр хангагдаж ажлын байр олноор бий болгох бүрэн боломжтой

Бэст Шүүз ХХК-ийн ерөнхий захирал Б.Түвдэнням