Төлөөлөн удирдах зөвлөл

Төлөөлөн удирдах зөвлөл

Дархан нэхий ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага бөгөөд хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалж, тэднийг төлөөлж компанийн үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангах, чиглүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих, чиг үүргийг хэрэгжүүлдэг. ТУЗ-өөс жил бүр компанийн стратегийн зорилт, бизнес төлөвлөгөөг баталж, төлөвлөгөөний биелэлтийг сар тутмын тайлангаар хянан, холбогдох үүрэг, чиглүүлгийг өгч ажиллаж байна. Мөн дэргэдээ байнгын үйл ажиллагаатай Аудитын хороо, Нэр дэвшүүлэх хороо, Цалин урамшууллын хороодыг байгуулж, компанийн засаглалыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, аудитын хорооны удирдлага дор Дотоод аудитын багыг ажиллуулан компанийн хэмжээнд дотоод хяналтыг хэрэгжүүлж байна.

Ердийн гишүүд

Хараат бус гишүүд

Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх хороод

Аудитын хороо

Хорооны дарга: Ц. Хадаа. Хорооны гишүүд: Д. Батжаргал, Б. Мягмар-Өлзий ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны зорилго нь байгууллагын нягтлан бодох бүртгэл, аудитын үйл ажиллагаа, санхүүгийн тайлагналын үнэн зөв байдал, компанийн дотоод хяналт, журмуудын нягтлан бодох бүртгэлийн стандарт, холбогдох хууль, дүрэмд нийцсэн байдал, эрсдэлийн удирдлагын бодлого, стратегийг тодорхойлох, эрсдэлийн удирдлагын хэрэгжилтэд хяналт тавих, хараат бус аудиторын мэргэжлийн ур чадвар, хараат бус байдлыг үнэлэх, сонгох зэрэг үйл ажиллагаанд хяналт тавих замаар Төлөөлөн удирдах зөвлөлийг хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Нэр дэвшүүлэх хороо

Хорооны дарга: Р. Бямбадорж. Хорооны гишүүд: Х. Золжаргал, Б. Бурмаа, Р. Сүмбэнхүү ТУЗ-ийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооны зорилго нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх захирал, бусад гүйцэтгэх удирдлагууд, эрх бүхий албан тушаалтнуудыг сонгон шалгаруулах, тэдгээрийн ажил үүргийг тодорхойлох, ажлын гүйцэтгэлийг үнэлэх чиглэлээр чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслахад оршино.

Цалин, урамшууллын хороо

Хорооны дарга: Р. Бямбадорж. Хорооны гишүүд: Х. Золжаргал, Б. Бурмаа, Р. Сүмбэнхүү ТУЗ-ийн дэргэдэх Цалин, урамшууллын хорооны зорилго нь компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийг ТУЗ-ийн гишүүд, Гүйцэтгэх захирал, бусад гүйцэтгэх удирдлагууд, эрх бүхий албан тушаалтнуудын цалин, урамшууллыг томьёолох, тогтоох, компанийн хэмжээнд цалин урамшууллын бодлогыг тодорхойлох, эдгээрийн талаар хууль, дүрэм, журамд нийцүүлэн санал, дүгнэлт гаргах чиглэлээр чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслахад оршино.