Танилцуулга

ДАРХАН НЭХИЙ ХК нь Группийн толгой компани бөгөөд бодлого стратеги, менежментийг тодорхойлж, шинэ бизнесийг нээн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх болон охин компаниудад менежментийн дэмжлэг үзүүлдэг.

ДАРХАН НЭХИЙ Групп нь үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, зочид буудал, ресторан, банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Монголын нэр хүндтэй томоохон компаниудын нэг юм. Анх 1972 онд Монгол Болгар хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрээр Нэхий Эдлэлийн Үйлдвэр үүсгэн байгуулагдаж байсан бол өнөөдөр 4 үйлдвэрлэлийн, 4 үйлчилгээний нийт 8 охин компанитай үйл ажиллагаагаа явуулж байна.