Түүхэн замнал

Түүхэн замнал

1969

НЭҮ-ИЙН УЛААН ШУГАМ ТАВЬСАН ГАЗАР БУЮУ ЭХЛЭЛ

Монгол Болгар хоёр улсын засгийн газрын хоорондын 1965 оны 12-р сарын 14-ны өдрийн хэлэлцээрээр байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Софи хотын “Промпроект” институтийн боловсруулсан, БНМАУ-ын УТК, Улсын Барилга эдийн засгийн зөвлөлийн1967 оны 8-р сарын 23-ны өдрийн 226 дугаар тогтоолоор батлагдсан төслийн даалгаврыг үндэслэн зохиосон ажлын зураг төсвөөр НЭХИЙ ЭДЛЭЛИЙН ҮЙЛДВЭР-ийг Дархан хотод барих шийдвэр гаргажээ.

1967 оны 8 дугаар сард үйлдвэрийн барилгын улаан шугамыг татаж барилгын ажил эхэлжээ. Барилгын суурь тавих ёслолын үйл ажиллагаа 1968 оны 9 дүгээр сарын 22-нд болж БНМАУ-ын СНЗ-ийн орлого дарга Т.Рагчаа, Болгарын СНЗ-ын орлого дарга П.Кубадинмкий, ХХҮЯ-ны сайд П.Дамдин нар оролцсон байна.

1972-1992

НЭҮ АШИГЛАЛТАНД ОРУУЛАВ ХӨГЖЛИЙН АЛТАН ҮЕ

Үйлдвэрийг 1971 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөлж байсан боловч барилга угсралтын ажил удааширч 1972 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үйлдвэрийг улсын комиссоос хүлээн авч байнгын ашиглалтанд оруулах баяр ёслолын цуглаан боловсруулах цехийн зааланд болж, МАХН-ын ТХУТТ-ын гишүүн, БНМАУ-ын СНЗ-ийн орлогч дарга В.Кубадинский нар оролцжээ. Төлөвлөгөөт эдийн засгийн жилүүдэд Дархан нэхий эдлэлийн үйлдвэр үүсэж, өсөж хөгжлийнхөө оргилд гарч байсан үе бөгөөд улс орны хөгжил, гадаад валют, бараа солилцоонд томоохон үүрэгтэй оролцож байсан цаг үе.

Үйлдвэр анх багуулагдахдаа жилд 0,8 сая нэхий боловсруулах хүч чадалтай байсан ба 1984 онд өргөтгөл хийснээр жилд 1,5 сая нэхий боловсруулах хүч чадалтай болсон байна. Тус үйлдвэр нэхий боловсруулах, оёдлын гэсэн хоёр үндсэн үйлдвэртэй бөгөөд 1998 он хүртэл зөвхөн нэхий дээл зэрэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ. 1992 оноос өмнөх хугацаанд үйлдвэр нийт 1,000 гаруй ажилчидтайгаар жилд 1,2 сая гаруй нэхий боловсруулж бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг экспортолдог байсан. Ерээд оны сүүлч хүртэл Нэхий комданийн нэхий дээл болон бусад бүтээгдэхүүн гадаад дотоодын зах зээлд нэр хүндтэй өргөн хэрэгцээтэй байлаа. Монгол нэхий дээл нь маш дулаан учир гадаад зах зээл нь Сибирь орчимд төвлөрч байсан байна.

1992

ХУВЬЧЛАЛ, ЗАХ ЗЭЭЛИЙН ҮЕ, ТҮР ЗОГСОЛТ

Монгол улсын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 1992 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 43-р дугаар тогтоолоор хувьцаат компани болгон зохион байгуулжээ. Үйлдвэрийн жижиг туслах цехүүдийг орон нутгийн өмчид шилжүүлэн ягаан тасалбараар, үйлдвэрийн ажилчдын орон сууцыг орон сууц хувьчлалын нэгдсэн фондод шилжүүлэн эзэмшигч карт нь, Даатгал банкинд оруулсан хувь нийлүүлсэн хөрөнгийг банкны хувьчлалаар салган тарааж 20 жил ажилласан Нэхий эдлэлийн үйлдвэрийн цогц байдал алдагдсан байна. Булганы Хутаг Өндөр, Ховдын арьс боловсруулах цехүүд, жижиг эдлэлийн 2-р цех, таван хурууны бээлийний тасаг, үслэгийн тасаг, өөдөсний тасаг зэрэг орон нутгийн мэдэлд очиж бага хувьчлалд хамрагдсан нэгжүүдээс Дархан минж ХХК, Сэргэн мандалт ХХК, Хангай хоршоо, Уран Тэнгис ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд үүсэн хөгжиж ажил үйлс нь өөдрөг явна.

Зах зээлийн эдийн засагт шилжиж улсын үйлдвэрлэлийн газраас хувьцаат компани болж, Нэхий хувьцаат компанийн зах зээлийн шилжилтэнд нэрвэгдсэн хамгийн хүнд хэцүү цаг үеийн нэг байсан. 1992 онд тус компани хөрөнгө оруулалтын цэнхэр тасалбараар 100 хувь хувьчлагдаж энэ үеэс хойш үйлдвэрийн нэхий боловсруулалт жил ирэх тутам буурч, компанийн төлөгдөөгүй өр зээлийн хэмжээ эрч өсжээ. 1998 онд тус үйлдвэр үйлдвэрлэл явуулах эрх зүй, бизнесийн орчингүй болсноор хаалгаа барьсан байна.

1999

СЭРГЭЭН БОСГОЛТЫН ҮЕ

ҮГӨБ Төслийн нэг зорилго нь хувьчлагдсан үйлдвэрийн газруудад өөрчлөн байгуулалтын дэмжлэг үзүүлэх улмаар аргачлал боловсруулж, олсон туршлагаа салбарын хэмжээнд санал боловсруулахад оршиж байна.

Төслийн зүгээс доктор Крис Хэй (Англи улс, Ахлах Зөвлөл-2000 оны 5 сар хүртэл хагас цагаар), Лувсансамбуугийн Болдбаяр (Үндэсний Зөвлөх-бүтэн цагаар) мэргэжлийн туслалцаа үзүүлж, зөвлөгөө өгч ажилласан билээ. Нэхий бүтээгдэхүүний дотоодын болон Сибирийн зах зээлийн судалгааг богино хугацаанд үндэсний мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ хийж, нэхий боловсруулах технологийг сайжруулах чиглэлээр гадаадын мэргэжилтэн Винсент Молла Гарсия (Испани технологич) богино хугацаагаар тус үйлдвэрт ажиллав. Компанийн удирдлагын зүгээс төслийг хэрэгжүүлэхэд маш их идэвх чармайлттай ажиллаж ирснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Б.Мөнхсүх (Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга 2000 оны 1 сар хүртэл), Э.Батсайхан (Ерөнхий захирал), Х.Золжаргал (Дэд захирал), Алтангэрэл (Маркетинг менежер) ба бусад ахлах мэргэжилтэн нарын зэрэг албан тушаалтнууд хамтран ажилласан болно.

2005

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

  • Нийт 260 айлын орон сууцны барилга ашиглалтанд оруулж ажиллагсдаасаа хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болгосон.
  • Нийт 15000 м2 талбай бүхий Дархан Их Дэлгүүр, Гранд Як зочид буудал, бизнес төвийн цогцолбор барилгыг ашиглалтанд оруулсан.
  • УБ хотын дүүргүүдэд болон орон нутагт 10 гаруй нэрийн барааны дэлгүүр ашиглалтанд оруулсан.

2007

WASTE WATER TREATMENT PLANT

ТӨСЛИЙН ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

“Дархан Нэхий” ХК-ний Чех улсын Засгийн газрын “Хөгжлийн төлөө хамтын ажиллагаа” төсөл 2007 оноос хэрэгжиж эхэлсэн.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

Арьс нэхий боловсруулалтаас гарч байгаа бохир усыг стандартын шаардлагад нийлүүлэн цэвэрлэх иж бүрэн теник технологи, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, угсралт, тохируулга

Шийдвэрлэх асуудлууд:

  • Хромтой усны цэвэрлэгээ
  • Сульфидтай усны цэвэрлэгээ
  • Бусад хаягдал усны цэвэрлэгээ

ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИ:

БНЧУ-ын “EUROSOUND” LLC PRAGUE

Үргэлжлэх хугацаа: 2007-2010 он

  • Төслийн нийт санхүүжилтийн хэмжээ: 27 сая чек крон
  • Тоног төхөөрөмж нийлүүлэгч комданиуд /ANTATES (CZ)8 VULLI-GAN (ITA), CB Contrals (CZ), CRP Prague (CZ)/
  • Дарханы ТИС-судалгааны салбар хамтран ажиллагч түнш

2007 он

  • Туршилтын тоног төхөөрөмж угсрах, турших
  • Туршилтын үр дүн анализ хийх
  • Цэвэрлэх станцын барилгын засвар
  • Хромт усны цэвэрлэх байгууламжийн проект

2008 он

  • Сульфидтай усны цэвэрлэгээний туршилт
  • Туршилтын дүнд анализ хийж, технологи сонгох
  • Цэвэрлэх станцын дулааны шугамын шинэчлэлт
  • Хромт усны цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн угсралт, тохируулга
  • Үйлдвэрээс гарах өндөр концентраттай хром усны цэвэрлэгээ

2009 он

  • Бохир усны каналын барилга байгууламжийн засвар
  • Сульфилтэй усны цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн угсралт, тохируулга
  • Үйлдвэрээс гарах сульфилтэй усны цэвэрлэгээ

2010 он

  • Бусад хаягдал усны цэвэрлэгээ /conditioning/
  • Зутангийн аж ахуй /sludge management/
  • Ажилтнуудын сургалт /training/

2008

ДЭВЖИХ НЭХИЙ ББСБ

“Дэвжих нэхий” ББСБ нь анх 2008 оны 12-р сарын 20-ны өдрийн компани үүсгэн байгуулах шийдвэрийн дагуу “ДАРХАН НЭХИЙ” ХК-ны охин компани болон үүсгэн байгуулагдсан. ДАРХАН НЭХИЙ ХК-ИЙН БАНК, САНХҮҮГИЙН ЧИГЛЭЛИЙН ОХИН КОМПАНИ БОЛОХ ДЭВЖИХ НЭХИЙ ББСБ НЬ 2009 оны 06 сарын 25-ны өдөр санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагаааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрлөө аван ажиллаж байна. Дархан, УБ-т нийт 2 салбартай энэ компани байгуулагдсан цагаасаа л хамгийн уян хатан нөхцөлтэй зээлийг хэрэглэгчдэд санал болгож байна.

2010 оны 5-р сард санхүүгийн зохицуулах хорооноос “ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” эрхлэх тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагаагаа өргөжүүллээ.

ДАРХАН НЭХИЙ ХК-ийн бүтээгдэхүүний борлуулалтыг хэрэглэгчдэд хамгийн сайн нөхцөлөөр өгөх санхүүгийн үйлчилгээгээ энэ компани олон жил нэр төртэй биелүүлж ирсэн. Мөн ДАРХАН НЭХИЙ ХК-ийн бусад охин компаниудын  бизнесийн үйл ажиллагааг дэмжих, урт богино хугацааны зээл олгох, шугам нээх, итгэлцэл авар зэргээр санхүүгийн үйлчилгээ үзүүлж ирсэн. Цомхон, чадварлаг, мэргэшсэн энэ хамот олон сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа, орлого, ашгийн үзүүлэлтээ тогтмол ханган биелүүлж ирсээр, дархандаа томд тооцогдох банк бус санхүүгийн байгууллага болтлоо хөгжсөн нь энэ хамт олны бүтээлч хөдөлмөрийн үр дүн юмаа.

2009

ГУТЛЫН ҮЙЛДВЭР

“YAK” гутлын үйлдвэр нь анх 2009 оны 7-р сараас оёдлын үйлдвэрийн бүрэлдэхүүнд 15 ажилчинтай компанийн боловсруулсан үндсэн түүхий эд болох нэхий савхийг ашиглан илгэн гутал оёх жижиг тасаг хэлбэрээр ажиллаж байгаад 2011 оны 11 сард ээлжиндээ 500 хос гутал үйлдвэрлэх үйлдвэрийн шугам суурилуулан ажилд оруулснаар бие даасан үйлдвэр болон өргөжсөн. Компанийн шинэ залуу салбарын нэг боловч салбартаа том хүчин чадалтай үйлдвэрлэлийг эзэмшиж буй залуу хамт олон.

“ДАРХАН НЭХИЙ” ХК нэхий эдлэлийн үйлдвэр байхаасаа эхлээд буриад гутал үйлдвэрлэж байсан түүх байдаг. 2010 онд байгуулагдсан ЯК ГРАНД ХХК-ын гутлын үйлдвэр нь монголдоо хамгийн томд орох гутлын үйлдвэр бөгөөд жилдээ 200 гаруй мянган гутал үйлдвэрлэх хүчин чадалтай, хамгийн сүүийн үеийн тоног төхөөрөмж, технологитой үйлдвэр билээ. Арьс боловсруулах бусад охин компаниудаас боловсруулсан арьс, ширээ авч хүүхэд, эмэгтэй

2010

ШИР САВХИ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР

Lorem ipsum dolor, sit amet consectetur.