Хувьцаа эзэмшигчдийн хурал
Дархан нэхий ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрхээ хэрэгжүүлэх гол хэлбэр нь Хувьцаа эзэмшигчдийн хурал бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн эрх барих дээд байгууллага юм. Компани Хувьцаа эзэмшигчдийн хурлаараа Компанийн тухай хуулийн 62.1-т заасан Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах болон ТУЗ-өөс эсвэл компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэхээр тогтоосон компанийн удирдлага зохион байгуулалт, үйл ажиллагааны гол асуудлуудыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлдэг.
Хурлын ирц
Хуралд биечлэн оролцох арга хэлбэрээр 892 896 486 саналын эрхтэй 9 хувьцаа эзэмшигч оролцсоноор хурлын ирц 80.77% болж хурал хүчин төгөлдөр явагдав.
Хурлаар танилцуулсан асуудал
- Компанийн 2023 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах
- ТУЗ-ийн гишүүнийг сонгож батлах
- ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллын хэмжээг тогтоож төсвийг батлах
- Ногдол ашиг хуваарилах, эсэх тухай ТУЗ-өөс гаргасан шийдвэрийг танилцуулж батлах
- Компанийн тухай хуулийн 96.4-д заасан тайланг танилцуулах
- ТУЗ-ийн шийдвэрээр ХЭХ-аар хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудлыг батлах
Хурлаас гарсан шийдвэр
Хувьцаа эзэмшигчид дээрх асуудлуудтай холбогдох тайлан илтгэлүүдийг сонсож, асуулт хариулт болон санал шүүмжлэлээ хэлэлцсэний эцэст саналын хуудсаар саналаа өгсөн бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас дараах шийдвэрийг гаргав.
- ТУЗ-өөс Дархан нэхий ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгсөн дүгнэлтийг батлав
- ТУЗ-ийн гишүүдийг дараах 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр томилов.
Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүдээр:
1. Эрдэнэдалай овогтой Батсайхан
2. Равжаа овогтой Сүмбэнхүү
3. Батсайхан овогтой Мягмар-Өлзий
4. Баасан овогтой Гэрэлмаа нарыг,
Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээр:
5. Далхжав овогтой Батжаргал
6. Хумбагай овогтой Золжаргал
7. Цоодолсүрэн овогтой Хадаа
8. Баатар овогтой Бурмаа
9. Ринчин овогтой Бямбадорж
3. 2024 оны ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшуулал, төсвийг батлав.
4. Ногдол ашиг хуваарилах тухай шийдвэрийг батлав.
5. ТУЗ-ийн тайланг батлав.
Хурлын тогтоол:
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан тогтоолтой энд дарж танилцана уу. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаа идэвхтэй оролцсон нийт хувьцаа эзэмшигч нартаа баярлалаа.
Хурлын ирц
Хуралд биечлэн оролцох арга хэлбэрээр 905 790 188 саналын эрхтэй 10 хувьцаа эзэмшигч оролцсоноор хурлын ирц 82,0% болж хурал хүчин төгөлдөр явагдав.
Хурлаар танилцуулсан асуудал
- Компанийн 2022 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах
- Компанийн тухай хуулийн 96.4-д заасан тайланг танилцуулах
- Дархан нэхий ХК-ийн дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэж батлах
- ТУЗ-ийн гишүүнийг сонгож батлах
- ТУЗ-ийн төсөв батлах / цалин урамшууллын хэмжээг тогтоох/
- Ногдол ашиг хуваарилах, эсэх тухай ТУЗ-өөс гаргасан шийдвэрийг батлах
- Дархан нэхий ХК-ийн ТУЗ-ийн шинэчилсэн журмуудыг батлах тухай
Хурлаас гарсан шийдвэр
Хувьцаа эзэмшигчид дээрх асуудлуудтай холбогдох тайлан илтгэлүүдийг сонсож, асуулт хариулт болон санал шүүмжлэлээ хэлэлцсэний эцэст саналын хуудсаар саналаа өгсөн бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас дараах шийдвэрийг гаргав.
1. ТУЗ-өөс Дархан нэхий ХК-ийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгсөн дүгнэлтийг батлав.
2. ТУЗ-ийн тайланг батлав
3. Шинэчилсэн дүрэм батлав.
4. ТУЗ-ийн гишүүдийг дараах 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр томилов.
Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүдээр:
- Эрдэнэдалай овогтой Батсайхан
- Равжаа овогтой Сүмбэнхүү
- Батсайхан овогтой Мягмар-Өлзий
- Батсайхан овогтой Чинчулуун нарыг
Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээр:
- Далхжав овогтой Батжаргал
- Хумбагай овогтой Золжаргал
- Цоодолсүрэн овогтой Хадаа
- Янсан овогтой Ариунтөгс
- Ганбаатар овогтой Хос-Эрдэнэ нарыг
5. 2023 оны ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшуулал, төсвийг батлав.
6. Ногдол ашиг хуваарилах тухай шийдвэрийг батлав
7. ТУЗ-ийн шинэчилсэн журмуудыг батлав
Хурлын тогтоол:
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан тогтоолтой энд дарж танилцана уу. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаа идэвхтэй оролцсон нийт хувьцаа эзэмшигч нартаа баярлалаа.
Хурлын ирц
Хуралд биечлэн оролцох арга хэлбэрээр 906 093 506 саналын эрхтэй 11 хувьцаа эзэмшигч оролцсоноор хурлын ирц 82,0% болж хурал хүчин төгөлдөр явагдав.
Хурлаар танилцуулсан асуудал:
1. Компанийн 2021 оны жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар гаргасан ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах
2. Компанийн тухай хуулийн 96.4-д заасан тайланг танилцуулах
3. Дархан нэхий ХК-ийн дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэж батлах
4. ТУЗ-ийн гишүүнийг сонгож батлах
5. ТУЗ-ийн 2022 оны төсөв батлах / цалин урамшууллын хэмжээг тогтоох/
6. Аудитын байгууллага сонгож батлах
7. Хөрөнгө татах тухай /төслийг/ хэлэлцэж батлах
Хурлаас гарсан шийдвэр:
Хувьцаа эзэмшигчид дээрх асуудлуудтай холбогдох тайлан илтгэлүүдийг сонсож, асуулт хариулт болон санал шүүмжлэлээ хэлэлцсэний эцэст саналын хуудсаар саналаа өгсөн бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас дараах шийдвэрийг гаргав.
1. ТУЗ-өөс Дархан нэхий ХК-ийн 2021 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгсөн дүгнэлтийг батлав.
2. ТУЗ-ийн тайланг батлав
3. ТУЗ-ийн гишүүдийг дараах 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр томилов.
Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүдээр:
1. Эрдэнэдалай Батсайхан
2. Равжаа Сүмбэнхүү
3. Батсайхан Мягмар-Өлзий
4. Баасан Гэрэлмаа
5. Батсайхан Чинчулуун
6. Сүмбэнхүү овогтой Хулан нарыг,
Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээр:
7. Далхжав овогтой Батжаргал
8. Хумбагай овогтой Золжаргал
9. Баатар овогтой Бурмаа нарыг
4. 2022 оны ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшуулал, зардлын төсвийг 94,0 сая төгрөг байхаар батлав.
5. Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн шийдвэрийг дэмжиж батлав
6. АУдитын байгууллагаар ЦЭСБ-АУДИТ ХХК г үргэлжлүүлэн ажиллуулахаар дэмжиж батлав
7. Хөрөнгө татах асуудлийг баталж, сайтар нарийвчлан судалж хэрэгжүүлэхээр нээлттэй үлдээн шийдвэрлэв.
Хурлын тогтоол:
Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан тогтоолтой энд дарж танилцана уу. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаа идэвхтэй оролцсон нийт хувьцаа эзэмшигч нартаа баярлалаа.