Нэхий Таннери ХХК

Монгол улсын арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг болох Нэхий Таннери ХХК нь Евро стандартад нийцсэн, байгальд ээлтэй технологиор экологийн шаардлага хангасан, дээд зэргийн чанартай арьс ширийг хагас болон гүйцээн боловсруулалт хийж, дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлж байна. Богийн арьс боловсруулах үйлдвэр хоногт 5 000 ширхэг буюу жилд 1 500 000 ширхэг арьс боловсруулалт хийх хүчин чадалтай. Бодын шир боловсруулах үйлдвэр нь хоногт 1 000 ширхэг буюу жилд 300 000 ширхэг хагас боловсруулалт хийх хүчин чадалтай.

ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО- ISO9001:2015

Байгуулагдсан он 2018
Үйл ажиллагааны чиглэл Арьс шир боловсруулах үйлдвэр
Хаяг Монгол улс, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, Үйлдвэрийн район, Дархан Нэхий өөрийн байр
Утас 7717-5555 8802-2207
И-мэйл nekhiitannery@nekhii.mn
Дэлгэрэнгүй мэдээлэл https://www.facebook.com/nekhii.mn

Бүтээндэхүүний нэр төрөл:

Нэхий бүтээгдэхүүний зориулалтаар:

  • Будагтай илгэн нэхий
  • наалттай илэг, наппа

Гутлын дотрын зориулалтаар:

  • Үс будагтай дотор, цагаан дотор

Гутал цүнхний зориулалтаар:

  • Хөх шир
  • краст шир,
  • Өнгө засалтай шир хээ дарсан,
  • Өнгө засалтай /хром-бокс