logo

Бидний тухай

Дархан Нэхий

ТАНИЛЦУУЛГА

“Дархан Нэхий” ХК нь Монголын нийт ард түмэндээ өөрийн бүтээгдэхүүнээ “хамгийн чанартайг хамгийн хямд үнээр” хүргэхийг зорьж ажилладаг билээ. Энэ зорилгын хүрээнд Монгол Улсад ажиллаж байгаа байгууллага хамт олонд манай компани Засгийн газрын 278-р тогтоолоор Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн дагуу ажлын гутал, хувцасыг их хэмжээгээр үйлдвэрлэж байгууллага хамт олонд түргэн шуурхай нийлүүлэн ажиллаж байна. Бид нэхий, савхи, арьсан дээл, гутлуудаа ХҮҮГҮЙ, УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРГҮЙ, 3-6 сарын хугацаанд цалингаасаа хуваан төлөх нөхцлөөр худалдан авах боломжийг танай байгууллагын хамт олонд олгож байна.

  • Дархан нэхий хувьцаат компани нь 1972 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа Монгол улсын арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэр .
  • Евро стандартад нийцсэн, байгальд ээлтэй, эко технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулдаг бөгөөд экологийн шаардлага хангасан, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн болох нэхий дээл, гутал, нэхий бүтээгдэхүүн, савхин дээл болон ширэн гутал, эсгий, эсгий бүтээгдэхүүн, ажлын гутал хувцас, бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн худалдаалж байна.
  • Манай бүтээгдэхүүнийг таашаан хэрэглэдэг хэрэглэгчдээ дэмжих үүднээс өөрийн нэрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ улам ойртуулан үйлчилж байна.

БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛ:

Нэхий дээл болон нэхий бүтээгдэхүүн

Савхин дээл, илгэн жакет болон савхин бүтээгдэхүүн

Нэхий болон ширэн гутал (бүх улирлын )

Ажлын хувцас, гутал (нэхий дотортой, доторгүй)

Савхи, ширэн гоёлын болон оффис цүнх

Боловсруулсан арьс (бүх төрлийн илгэн нэхий, савхи, шир)

Бодын шир боловсруулах үйлдвэр хоногт 1000 ширхэг буюу жилд 300 000 ширхэг бодын арьс боловсруулж хөх шир, краст, гутал цүнхний гүйцээн боловсруулсан арьс, хуулдсан арьсууд үйлдвэрлэдэг.100%

Богийн арьс боловсруулах үйлдвэр хоногт 5000 ширхэг буюу жилд 1,5 сая хонь, ямааны арьс боловсруулж хувцасны үслэг нэхий, савхи үйлдвэрлэдэг. 100%

Жижиг арьс боловсруулах үйлдвэр жилдээ 200 000 ширхэг хурга , ишиг, туулай болон ангийн арьс боловсруулж зах, дотор, шубны арьс үйлдвэрлэдэг. 100%

Оёдлын үйлдвэр жилд 0,5 сая ширхэг нэхий болон савхин хувцас, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 100%

Гутлын үйлдвэр жилд 0 ,5 сая хос өвөл, хавар намар, зуны гутал үйлдвэрлэдэг. 100%

Ажлын гутал сард 7000 ширхэгийг үйлдвэрлэдэг 100%

Ажлын хувцас сард 2500 ширхэгийг үйлдвэрлэдэг 100%

Цүнх сард 1000 ширхэгийг тус тус үйлдвэрлэж байна100%

БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, НИЙГМИЙН ОРОЛЦОО

Дархан Нэхий ХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчдаа орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд дараах орон сууцны барилгуудыг ашиглалтанд оруулж үйлдвэрийн ажилчиддаа хөнгөлөлттэй нөхцөлөөр, зах зээлийн ханшнаас даруй 25-35%-иар хямд орон сууцаар ханган ажиллаж байна.

  • 2007 онд Нэхий хотхоны эхний ээлжийн 50 айлын орон сууц ашиглалтанд оруулж компанийн ажилчдаас 40 ажилчин өртгөөр нь хамрагдсан
  • 2009 онд Нэхий хотхоны хоёрдахь ээлжийн 50 айлын орон сууц ашиглалтанд оруулж компанийн ажилчдаас 25 ажилчин хамрагдсан
  • 2016 онд Нэхий хотхоны гурав дахь ээлжийн 80 айлын орон сууц ашиглалтанд оруулж одоогийн байдлаар хөнгөлөлттэй үнээр компанийн ажилчдаас  32 хүн хамрагдсан байна.
  • Энэхүү орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 2017 онд дөрөвдэх ээлжийн 80 айлын орон сууцны барилгыг ашиглалтанд оруулж ажилчдаа хамруулах зорилгоор ажиллаж байна.