Түүхэн замнал
ДАРХАН НЭХИЙ ХК нь Группийн толгой компани бөгөөд бодлого стратеги, менежментийг тодорхойлж, шинэ бизнесийг нээн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт хийх болон охин компаниудад менежментийн дэмжлэг үзүүлдэг. ДАРХАН НЭХИЙ Групп нь үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, зочид буудал, ресторан, банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Монголын нэр хүндтэй томоохон компаниудын нэг юм. Анх 1972 онд Монгол Болгар хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрээр Нэхий Эдлэлийн Үйлдвэр үүсгэн байгуулагдаж байсан бол өнөөдөр 4 үйлдвэрлэлийн, 4 үйлчилгээний нийт 8 охин компанитай үйл ажиллагаагаа явуулж байна.
1969
НЭҮ-ИЙН УЛААН ШУГАМ ТАВЬСАН ГАЗАР БУЮУ ЭХЛЭЛ
1967 оны 8 дугаар сард үйлдвэрийн барилгын улаан шугамыг татаж барилгын ажил эхэлжээ. Барилгын суурь тавих ёслолын үйл ажиллагаа 1968 оны 9 дүгээр сарын 22-нд болж БНМАУ-ын СНЗ-ийн орлого дарга Т.Рагчаа, Болгарын СНЗ-ын орлого дарга П.Кубадинмкий, ХХҮЯ-ны сайд П.Дамдин нар оролцсон байна.
1972-1992
НЭҮ АШИГЛАЛТАНД ОРУУЛАВ ХӨГЖЛИЙН АЛТАН ҮЕ
Үйлдвэр анх багуулагдахдаа жилд 0,8 сая нэхий боловсруулах хүч чадалтай байсан ба 1984 онд өргөтгөл хийснээр жилд 1,5 сая нэхий боловсруулах хүч чадалтай болсон байна. Тус үйлдвэр нэхий боловсруулах, оёдлын гэсэн хоёр үндсэн үйлдвэртэй бөгөөд 1998 он хүртэл зөвхөн нэхий дээл зэрэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ. 1992 оноос өмнөх хугацаанд үйлдвэр нийт 1,000 гаруй ажилчидтайгаар жилд 1,2 сая гаруй нэхий боловсруулж бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг экспортолдог байсан. Ерээд оны сүүлч хүртэл Нэхий комданийн нэхий дээл болон бусад бүтээгдэхүүн гадаад дотоодын зах зээлд нэр хүндтэй өргөн хэрэгцээтэй байлаа. Монгол нэхий дээл нь маш дулаан учир гадаад зах зээл нь Сибирь орчимд төвлөрч байсан байна.
1992
ХУВЬЧЛАЛ, ЗАХ ЗЭЭЛИЙН ҮЕ, ТҮР ЗОГСОЛТ
Зах зээлийн эдийн засагт шилжиж улсын үйлдвэрлэлийн газраас хувьцаат компани болж, Нэхий хувьцаат компанийн зах зээлийн шилжилтэнд нэрвэгдсэн хамгийн хүнд хэцүү цаг үеийн нэг байсан. 1992 онд тус компани хөрөнгө оруулалтын цэнхэр тасалбараар 100 хувь хувьчлагдаж энэ үеэс хойш үйлдвэрийн нэхий боловсруулалт жил ирэх тутам буурч, компанийн төлөгдөөгүй өр зээлийн хэмжээ эрч өсжээ. 1998 онд тус үйлдвэр үйлдвэрлэл явуулах эрх зүй, бизнесийн орчингүй болсноор хаалгаа барьсан байна.
1999
СЭРГЭЭН БОСГОЛТЫН ҮЕ
Төслийн зүгээс доктор Крис Хэй (Англи улс, Ахлах Зөвлөл-2000 оны 5 сар хүртэл хагас цагаар), Лувсансамбуугийн Болдбаяр (Үндэсний Зөвлөх-бүтэн цагаар) мэргэжлийн туслалцаа үзүүлж, зөвлөгөө өгч ажилласан билээ. Нэхий бүтээгдэхүүний дотоодын болон Сибирийн зах зээлийн судалгааг богино хугацаанд үндэсний мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ хийж, нэхий боловсруулах технологийг сайжруулах чиглэлээр гадаадын мэргэжилтэн Винсент Молла Гарсия (Испани технологич) богино хугацаагаар тус үйлдвэрт ажиллав. Компанийн удирдлагын зүгээс төслийг хэрэгжүүлэхэд маш их идэвх чармайлттай ажиллаж ирснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Б.Мөнхсүх (Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга 2000 оны 1 сар хүртэл), Э.Батсайхан (Ерөнхий захирал), Х.Золжаргал (Дэд захирал), Алтангэрэл (Маркетинг менежер) ба бусад ахлах мэргэжилтэн нарын зэрэг албан тушаалтнууд хамтран ажилласан болно.
2005
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
- Нийт 260 айлын орон сууцны барилга ашиглалтанд оруулж ажиллагсдаасаа хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болгосон.
- Нийт 15000 м2 талбай бүхий Дархан Их Дэлгүүр, Гранд Як зочид буудал, бизнес төвийн цогцолбор барилгыг ашиглалтанд оруулсан.
- УБ хотын дүүргүүдэд болон орон нутагт 10 гаруй нэрийн барааны дэлгүүр ашиглалтанд оруулсан.
2007
WASTE WATER TREATMENT PLANT
“Дархан Нэхий” ХК-ний Чех улсын Засгийн газрын “Хөгжлийн төлөө хамтын ажиллагаа” төсөл 2007 оноос хэрэгжиж эхэлсэн.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Арьс нэхий боловсруулалтаас гарч байгаа бохир усыг стандартын шаардлагад нийлүүлэн цэвэрлэх иж бүрэн теник технологи, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, угсралт, тохируулга
Шийдвэрлэх асуудлууд:
- Хромтой усны цэвэрлэгээ
- Сульфидтай усны цэвэрлэгээ
- Бусад хаягдал усны цэвэрлэгээ
ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИ:
БНЧУ-ын “EUROSOUND” LLC PRAGUE
Үргэлжлэх хугацаа: 2007-2010 он
- Төслийн нийт санхүүжилтийн хэмжээ: 27 сая чек крон
- Тоног төхөөрөмж нийлүүлэгч комданиуд /ANTATES (CZ)8 VULLI-GAN (ITA), CB Contrals (CZ), CRP Prague (CZ)/
- Дарханы ТИС-судалгааны салбар хамтран ажиллагч түнш
2007 он
- Туршилтын тоног төхөөрөмж угсрах, турших
- Туршилтын үр дүн анализ хийх
- Цэвэрлэх станцын барилгын засвар
- Хромт усны цэвэрлэх байгууламжийн проект
2008 он
- Сульфидтай усны цэвэрлэгээний туршилт
- Туршилтын дүнд анализ хийж, технологи сонгох
- Цэвэрлэх станцын дулааны шугамын шинэчлэлт
- Хромт усны цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн угсралт, тохируулга
- Үйлдвэрээс гарах өндөр концентраттай хром усны цэвэрлэгээ
2009 он
- Бохир усны каналын барилга байгууламжийн засвар
- Сульфилтэй усны цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн угсралт, тохируулга
- Үйлдвэрээс гарах сульфилтэй усны цэвэрлэгээ
2010 он
- Бусад хаягдал усны цэвэрлэгээ /conditioning/
- Зутангийн аж ахуй /sludge management/
- Ажилтнуудын сургалт /training/
2008
ДЭВЖИХ НЭХИЙ ББСБ
2010 оны 5-р сард санхүүгийн зохицуулах хорооноос “ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” эрхлэх тусгай зөвшөөрлийг авч үйл ажиллагаагаа өргөжүүллээ.
ДАРХАН НЭХИЙ ХК-ийн бүтээгдэхүүний борлуулалтыг хэрэглэгчдэд хамгийн сайн нөхцөлөөр өгөх санхүүгийн үйлчилгээгээ энэ компани олон жил нэр төртэй биелүүлж ирсэн. Мөн ДАРХАН НЭХИЙ ХК-ийн бусад охин компаниудын бизнесийн үйл ажиллагааг дэмжих, урт богино хугацааны зээл олгох, шугам нээх, итгэлцэл авар зэргээр санхүүгийн үйлчилгээ үзүүлж ирсэн. Цомхон, чадварлаг, мэргэшсэн энэ хамот олон сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа, орлого, ашгийн үзүүлэлтээ тогтмол ханган биелүүлж ирсээр, дархандаа томд тооцогдох банк бус санхүүгийн байгууллага болтлоо хөгжсөн нь энэ хамт олны бүтээлч хөдөлмөрийн үр дүн юмаа.
2009
ГУТЛЫН ҮЙЛДВЭР
“ДАРХАН НЭХИЙ” ХК нэхий эдлэлийн үйлдвэр байхаасаа эхлээд буриад гутал үйлдвэрлэж байсан түүх байдаг. 2010 онд байгуулагдсан ЯК ГРАНД ХХК-ын гутлын үйлдвэр нь монголдоо хамгийн томд орох гутлын үйлдвэр бөгөөд жилдээ 200 гаруй мянган гутал үйлдвэрлэх хүчин чадалтай, хамгийн сүүийн үеийн тоног төхөөрөмж, технологитой үйлдвэр билээ. Арьс боловсруулах бусад охин компаниудаас боловсруулсан арьс, ширээ авч хүүхэд, эмэгтэй
2010
ШИР САВХИ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР
Түүнээс хойш тус үйлдвэрийн бүтээгдэхүүн Итали. Испани, Тайван руу экпортлогдож, компанийн үйлдвэр борлуулалтын 25-30%-ийг дангаар бүрдүүлдэг томоохон салбар болон өргөжсөн байна.